Санхүүгийн зохицуулах хорооноос “УИД” хувьцаат компанийн 2016-2018 оны үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс “УИД” хувьцаат компанийн үйл ажиллагааг нь сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ”-г байгуулж тус гэрээнд “УИД хувьцаат компанийн барилгыг түрээслэх гэрээний үнийн дүнг тухайн үеийн зах зээлийн ханштай дүйцүүлэх...” гэж заасан. Гэвч “УИД” нь “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээг зах зээлийн үнээс хэт бага үнээр хийж дээрх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэлээ.
Үүний улмаас “УИД” хувьцаат компани нь 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах, нэгж хувьцаанд 2016 онд 106 төгрөг, 2017 онд 65 төгрөг, 2018 онд 71 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах боломжийг тус тус алдсан байна гэж шалгалтын ажлын хэсгээс дүгнэжээ.
Түүнчлэн “УИД” хувьцаат компани нь “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээг гадаад валютаар байгуулж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын ерөнхий прокурорын газарт хандан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн шалгалтын ажлын хэсгээс “УИД” хувьцаат компанийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйл ажиллагаанд торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл ( 16 )
Улсын Их Дэлгүүрийн Жижиг Хувьцаа Эзэмшигчид Facebook group-d negdeerei!
Номингийнхон санхүүгийн луйварыг олон жил хийсэн дээ Жижиг хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг нэг ч удаа өгч байгаагүй дээ УИД нь өөрийхөө бусад компаниудад маш бага үнээр түрээсийн гэрээ хийгээд ашиггүй ажилладаг гэж харагдуулна ... ер нь сайн шалгахгүй л байна даа
biznes erkheldeg aj akhuin negj, companiudyg shuldag biznesiig ni bulaadag Nomin compani... Geree khiisen companiud ni bugd NEG EZENtTEI shuuu dee
Xyyli bysaar bysdin xyvizaag shiljuulj avsanig n bur shalgax xeregtei. Xyvizaa ezemshigchdigee xun gej uzdeggui shynal n xetersen gazrig yg uuslees n shalgaarai
Том жижиг таван толгойг бас шалгуулмаар байна. жижиг таван толгой бас ногдол ашиг огт тараадаггуй! очноон нуурс урагш нь гаргаж байгаа байж???
Маш зөв жижиг хувьцаа эзэмшигч гэлтгүй дандаа ашиггүй гээд л энө тэнд номин л том том улсын обектийг хууль бус аргаар өөрийн болгож монополи болсон.Түүхэндээ уид хэзээ ч хямд түрээстэй байгаагүй хоёр тайлан хөтөлдөг болж таарлаа....
Маш зөв ханаж цаддаггүй, хуульгүй ертөнцөд амьдарч байгаа мэт даьарсан гэр бүлийнхнийг шалгах нь байтугай хэрэгт татах хэрэгтэй.
MASH ZUV. ULS SHIG ULS BOLJ BAINA DAA. UNGURSUN BUH HUGATSAANII NUHUN OLGOVOR HUVITSA EZEMSHIGCHIDED OLGOH HEREGTEI.
Анх цэнхэр, ягаан тасалбар гарахад л УИд-ийн 144 хувьцаа авсан. Энэ олон жил өнгөрөхөд 20 мянган төгрөгний ноогдол ашиг дансанд орсон байна лээ. Жилдээ 1000 төгрөг хүрэхгүй ноогдол ашиг гэсэн үг. Арай дэндүү, их л ашигтай байх газар санагдаад байдаг юм.
Manaihni havitsaa bdag yum 1ch noogdol ashig ugch baigaagui gazar da
Хуульгүй юм шиг давардаг хулгайчдаас дарсан орлогыг нь хураах нь зөв.