Хот хоорондын автобусны тасалбарыг КИОСК машинаас авдаг боллоо

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Өнөөдрөөс  /2019.07.03/ эхлэн Авто тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Гэрэгэ Киоск буюу ТҮЦ машин ашиглан төлөх боломжтой боллоо. Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/, “Гэрэгэ Системс” компанитай хамтран Гэрэгэ Киоск суурин төхөөрөмжийг өнөөдрөөс эхлэн АТҮТ-ийн салбарууд болох АСА Цирк АТҮТ, “Хөсөг Трейд” ХХК, “Таванган”, Да хүрээ, 22-ын товчооны Авто худалдааны төв, Нисдэг машин АТҮТ-ийн салбар, СХД-ийн авто оношилгооны төв  зэрэг газруудад байршуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж байна.

Энэхүү ТҮЦ машиныг нэвтрүүлснээр хот хоорондын автобусны тасалбар, авто тээврийн торгууль, авто машины татвар төлөх, тээврийн хэрэгслээ шинээр бүртгүүлэх, шилжилт хөдөлгөөн, дугаар солих үйлчилгээний тэмдэгтийн хураамжаа төлөх зэрэг үйлчилгээг иргэд саадгүй авч болох аж.  Тодруулбал, иргэд урт дараалалд зогсож, цаг хугацаа алдалгүй хурдан шуурхай үйлчилгээ авах давуу тал бүрдэж байгаа гэж АТҮТ-ээс мэдэгдлээ.

 Мөн Гэрэгэ апп-ыг гар утсандаа суулган өөрийн мэдээллээ бүрэн бүртгүүлснээр QR мөнгөн шилжүүлэг, торгууль, татвараа төлөх, худалдаа хийх гээд төрийн болон хувийн хэвшлийн олон үйлчилгээг авах боломжтой юм байна.

Э.Анхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top