
Түүхий нефтийн дэлхийн зах зээлийн үнэ энэ оны эхний хагасын байдлаар ямар дүр зурагтай байгааг харъя. Нэг баррель Брент маркийн газрын тосны үнэ хоёрдугаар сард дунджаар 65 ам.доллар байсан бол тавдугаар сард дунджаар 69 ам.долларт хүрч өсөв.
АНУ-аас Иран болон Венесуэлд тавьсан хориг болон нийт нийлүүлэлтийн 19 хувь дамждаг Ормузын хоолойн ойролцоо хоёр тээвэрлэгч онгоцонд халдлага болсонтой холбоотой нефтийн нийлүүлэлтэд сөрөг шок үүсэж болзошгүй гэдэг хүлээлтээр үнийн өсөлт хадгалагдаж байна.
Цаашид газрын тосны үнийн төлөвт ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд энэ сарын хурлаараа өдрийн үйлдвэрлэлээ 1.2 сая баррелиар танах талаар хэлэлцэх хүлээлт, АНУ-ын олборлолт нэмэгдэх хүлээлттэй боловч Венесуэл, Иран, Ливийн нийлүүлэлт буурах төлөвтэй байгаагаас үнийн төсөөллийг өмнөх төсөөллөөс нэмэгдүүлж авлаа. Шинжээчид үнийг 2019 онд 68 ам.доллар байхаар төсөөлж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын газрын тосны хүрээлэнгийн тоон мэдээллээр АНУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт II улиралд буурсантай холбоотойгоор тус улсын нөөцийн хэмжээ огцом нэмэгдэж 2017 оноос хойших хамгийн өндөр түвшиндээ хүрчэ

Сэтгэгдэл ( 0 )