Төгрөгийн ханш тогтвортой байв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш   тавдугаар сард өмнөх оны эцсээс  0.06 хувиар суларч 2645.16 төгрөгт хүрэв. Оны эхэнд төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах дарамт нэмэгдсэн боловч нэгдүгээр сарын дундаас эргээд чангарч, тавдугаар сарыг дуустал тогтвортой байлаа.

Үүнд, зах зээлийн хүлээлт тогтворжсон, иргэд, аж ахуй нэгжүүдийн харилцах, хадгаламжийн хөрвөлт бага байсан, гадаад валютын урсгал цэвэр дүнгээр сайжирсан зэрэг нь голлон нөлөөллөө. Тухайлбал, 2019 оны тавдугаар сард гадаад валютын орох урсгал өмнөх оны эцсээс 7.5 хувиар буурсан хэдий ч импорт өмнөх улирлаас саарсантай холбоотойгоор гарах урсгал 16.8 хувиар буурснаар банкны системээр дамжсан валютын цэвэр урсгал өмнөх оны эцсээс 87.2 сая ам.доллароор сайжирч, 55.1 сая ам.долларын ашигтай гарчээ.

Нөгөө талаас, АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүгээ өсгөхгүй. Харин бууруулах хүлээлт зах зээл дээр бий болоод байгаа нь хөгжиж буй орнуудын ханш тогтворжиход нөлөөлж байна.

Гадаад худалдааны эргэлтээр жигнэж тооцсон төгрөгийн нэрлэсэн дундаж ханш 2019 оны дөрөвдүгээр сард өмнөх оны эцсээс 1.8 хувиар сул тогтлоо. Үүнд, төгрөгийн ханш юанийн эсрэг өмнөх оны эцсээс 2.4 хувиар, рублийн эсрэг 4.2 хувиар суларсан нь голлон нөлөөлжээ.

Харин еврогийн эсрэг 1.4 хувиар чангараад байна. Дотоод болон гадаад үнийн зөрүүгээр тодорхойлогдох харьцангуй үнэ 2.8 хувиар өссөнөөр бодит ханш өмнөх оны эцсээс 1 хувиар чангарчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAN hucheer barij bn(108.218.234.108) 2019 оны 07 сарын 15

Songuuli oirtood MAN hucheer bariad baigaa bolohoos bish zah zeeliinh ni jamaar yavuulbal ali hezeenii 5000 hurne.

0  |  0
зочин(202.9.43.121) 2019 оны 07 сарын 14

2660 болчоод байхад хуцхаа болиоч дорвод ккк

0  |  0
зочин(202.9.43.121) 2019 оны 07 сарын 14

2660 болчоод байхад хуцхаа болиоч дорвод ккк

0  |  0
Top