Хятадын мэргэжилтнүүд манай  сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг ШАЛГАНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газрын Экспорт импортын хүнсний аюулгүй байдлын газраас Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэл, хяналтын тогтолцоотой газар дээр нь ирж танилцахаар болжээ. Эрсдэлийн  хянан магадлагааны баг ирэх наймдугаар сард  ирэх аж.

Хянан магадлагааны баг манай улсын хяналтын байгууллага болон лабораторийн үйл ажиллагаатай танилцан мал амьтны хорио цээр, эрүүл мэнд, үхэр, хонь, ямааны ферм, БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхийн зэрэгцээ үнэлэлт дүгнэлт өгч БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газарт бүртгэж зөвшөөрөл олгох юм байна.

Тодотгоход, Монголын хүнсчдийн холбооны удирдлагууд өнгөрсөн зургаадугаар  сарын сүүлээр БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй 10 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах үеэр энэ асуудал яригдсан бөгөөд ирэх сард ажил хэрэг болох нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top