Төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Нэг тонн төмрийн хүдрийн ханш хоёрдугаар  сард дунджаар 85 ам.доллар байсан бол тавдугаар сарын дунджаар 91 ам.долларт хүрч өссөн үзүүлэлттэй байна. Төмрийн хүдэр олборлогч “Вэйл” компанийн Бразил дахь уурхайд гарсан томоохон ослын нөлөөгөөр үйлдвэрлэл буурсан, Австралид гарсан ачааны галт тэрэгний ослын улмаас тээвэрлэлт саатаж нийлүүлэлт буурах эрсдэл үүссэнээр үнэ ийнхүү өсөв. Цаашид Хятадын өсөлт удааширч, компаниудын ашигт ажиллагаа буурахаар байгаа нь эрэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж.

Хятадын Засгийн газар нүүрсний олборлолт, импортод тавих хяналтаа 2019 онд чангатгах төлөвтэй байгаа нь эрэлт, үнийг бууруулах нөлөөтэй. Мөн Бразилын “Вэйл”, “Минас Рио” уурхайн өргөтгөлийн ажил дуусаж, экспорт 2019 онд жилийн 17-27 сая тонноор нэмэгдэхээр байгаа тул үнэ үргэлжлэн өсөхгүй байх магадлалтай байна. Үүнээс үүдэн шинжээчид 2019 оны төмрийн хүдрийн дундаж үнийн төсөөллийг 56 гэж таамаглала

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top