Технологийн эрин зуунд ямар мэргэжлүүд тэсэж үлдэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Технологи нь үйлдвэрлэлийн ажиллах хүчний гол хөшүүрэг байх болно. Өнөө үед хөгжингүй улс оронд үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн болон хагас автомат роботууд гүйцэтгэх болсон нь технологийн үсрэнгүй хөгжил, өөрчлөлтүүдийн тод жишээ болж байна. Технологийн хөгжил ирээдүйд ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ?

Судлаачид ирээдүйд технологийн давлагаа ажлын байрны цомхтголыг үүсгэнэ хэмээн таамаглаж байна. Хиймэл оюун ухааны мэргэжилтэн Кай Фу Ли нэгэн телевизийн шоуны үеэр роботууд дараагийн 15-25 жилд одоо байгаа нийт мэргэжлүүдийн 40 хувийг орлох болно хэмээжээ. Цаашлаад ирээдүйд технологи маш олон төрлийн ажлуудыг орлох болно. Одоо ч ажлын байруудын 17 хувь нь автомат үйлдэлтэй болсон. Дараагийн 3 жилд магадгүй энэ тоо 8 хувиар өсөж, 30 жилийн дараа гэхэд ажил мэргэжлүүдийн 30 хувийг технологи бүрэн орлоно гэсэн тооцоолол байна.

Технологийн хувьсан өөрчлөлт нь үйлдвэрийн ажилчдын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд олон талаар тусалсаар ирсэн. Жишээ нь: анагаах ухааны салбарт технологийн давуу талуудыг авч үзвэл автомат технологи нь мэс заслын явцад илүү нарийн оношилгоог тогтоох, мэс ажилбарыг амжилттай явуулахад тусалдаг. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан, технологи нь эмчээс илүүтэй өвчний оношийг тогтоож чадах хэмжээнд хүрнэ. Гэвч хэн ч роботоос эрүүл мэндийнхээ талаарх  муу мэдээг авахыг хүсэхгүй. Автомат робот, технологи нь сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд, бүтээлч сэтгэлгээг үзүүлэх хэмжээнд хүртэл хөгжих болоогүй, харин хүн бол нийгмийн болоод сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшсөн юм.

Тэгвэл энэ үсрэнгүй технологийн эрин үед ямар мэргэжлүүд тэсэж үлдэх вэ?

1. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд: эмч, сувилагч, нөхөн сэргээх мэс засалч

2. Мужаан, сантехникч

3. Гал сөнөөгч, цагдаа, цэргийн ажилтан

4. Үл хөдлөх зуучийн агент

5. Хүүхэд, ахмад настныг асрагч

6. Уран бүтээлчид (жүжигчид, дуучид, циркийн тоглогчид)

7. Физик эмчилгээний эмч, бариа засалч

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top