47 аж ахуйн нэгж, иргэн ЖДҮ-ийн төслөө танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд дууссан. Тэгвэл зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дуусаж, өнөөдөр /2019.07.18/ Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал болж байна.

Энэ шатанд нийт 47 аж ахуйн нэгж, иргэн шалгарсан байна. Шалгарсан аж ахуй нэгжүүд хорооны гишүүдэд төслөө танилцуулна. Төслийн шалгаруулалтын үйл явцыг youtube channel-р шууд хүргэж байна. Бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Сануулахад, сонгон шалгаруулалтад нийт 1200 төсөл ирсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Төслийн зээл  ХААН, Хас, Төрийн банкуудаар олгогдоно. ХХААХҮЯ эдгээр банкуудтай зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийнэ гэж салбарын сайд Ч.Улаан хэлж байсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top