СТАТИСТИК: Инфляц жилийн өмнөхөөс 8.1 хувиар өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.07.18/ зургаадугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.


  • Инфляц буюу үнийн өсөлт зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 4.9 хувь, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна. Жилийн өмнөхөөс 8.1 хувиар өсөхөд  мах, махан бүтэгдэхүүн, түлшний үнэ голлох нөлөөллийг үзүүлжээ. Улаанбаатар хотод инфляц зургаадугаар сард өмнөх сараас 1.4 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсжээ.

 

  • Манай улс  оны эхний хагас жилд дэлхийн 137 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 3.9 тэрбум америк доллар, импорт 2.9 тэрбум америк долларт хүрлээ.

 

  • Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 192.2 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

 

  • Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа  оны эхний хагас жилд 33.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 90.9 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 162.9 (0.5%) мянган тонн, зорчигчид 10.6 (10.5%) сая хүнээр буурчээ.

 

  • Улсын хэмжээнд долоодугаар сарын 1-ний байдлаар 518.8 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 369.3 мянган га-д, төмс 14.8 мянган га-д, хүнсний ногоо 8.3 мянган га-д, тэжээлийн ургамал 41.2 мянган га-д, техникийн ургамал 85.1 мянган га, эмийн ургамал 0.2 мянган га-д тариалжээ.

 

  • Манай улсын хилээр оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэржээ. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 55.5 (2.0%) мянгаар өссөн үзүүлэлт. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 18.2 хувь нь Буянт-Ухаа, 12.4 хувь нь Гашуун сухайт, 11.1 хувь нь Алтанбулаг, 6.2 хувь нь Шивээ хүрэн, 12.6 хувь нь бусад боомтоор орсон байна.

 

  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 8.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 940.5 (12.6%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 721.8 (13.6%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 682.8 (35.1%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 54.7 (2.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top