НОСК: Цалин, тэтгэврийн зээлтэй ч ТҮРЭЭСИЙН орон сууцанд хамрагдаж болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Нийслэлийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.07.19/ мэдээлэл хийлээ. 

Цахим бүртгэл ирэх даваа гаригт буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Бүртгэл наймдугаар сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Иргэдэд түрээслүүлэх байр 49.23 мкв бүхий хоёр өрөө, 39.30 мкв бүхий хоёр өрөө, 68.59 мкв бүхий гурван өрөө байр юм. Иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах хөтөлбөр агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэж буй тул гэр хорооллын иргэдийг л хамруулна гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорацаас тодотгож байна.

Түрээсийн орон сууц нь агаар орчин, хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийгдэж байгаа тул гэр хорооллын өрхүүд л хамрагдана гэж Нийслэлийн Орон Сууцны Корпорацаас тодотголоо.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан уг асуудлыг хэлэлцэхдээ дээрх орон сууцуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууц, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан зохион байгуулах санал боловсруулсан гэдгээ Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулж байсан.

Өнөөдөр тус байгууллагаас мэдээлэл хийхдээ иргэдийг найман ангиллаар бүртгэж гэлээ. Түүнчлэн цалин, тэтгэврийн зээлтэй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдаж болно. Тухайн иргэний орлогын байдал зээлийн төлбөрөө төлөхөөс гадна түрээсийн  төлбөрөө төлж чадах хэмжээнд байх ёстой. Тэрийгээ нотлох ёстой гэлээ.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн  байрны мкв-ийн үнэ  1.4 сая төгрөг аж. Түрээслэх хэлбэрийн  орон сууцны мкв-ын үнэ сарын 6000 төгрөг байх бөгөөд гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр журамд тусгасан байна. Харин түрээслээд  өмчлөх иргэдийн хувьд тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтой юм байна. 


ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛЫГ ҮЗЭХ


 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2025 оны 03 сарын 13

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

1  |  0
Top