ЖДҮ: Банкаар дамжуулан зээл авах 16 ААН-ийн жагсаалт!  

2019 оны 07 сарын 20

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300 сая төгрөгөөс дээш 1 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХС-д  судлагдсан. Тэгвэл үүнээс  47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгдлээ.

ЖДҮХС-гаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллааны үр дүнд эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой боллоо.

Банкаар дамжуулан санхүүжигдэх 16 аж ахуйн нэгжийн жагсаалттай танилцана уу.

Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд инновацад чиглэсэн, экспортыг нэмэгдүүлэх ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулан шинэ брэнд бүтээгдэхүүн экспортлоход чиглэсэн төслийн зээл 40 хувийг, импортыг орлох бүтээгдэхүүн нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэр 44.4 хувийг эзэлж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог эдийн засгийг солонгоруулах, Монголбрэнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, шинээр ажлын байр бий болгоход чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн үр ашиг нэмэгдэхэд ихээхэн тус дөхөм үзүүлэх дэмжлэг болно гэж Төсөл сонгон шалгаруулах хороо үзэж байна.

Төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahaha(59.153.112.231) 2019 оны 07 сарын 21

ereen bukht gedeg n ereenii zolbin hujaa nariin company u

0  |  0
Rtg(150.129.143.174) 2019 оны 07 сарын 20

Shalgaad shuud zeelee ogch chadahgui bol bank gej hunii tsag zav barj yahnav dee. Odoonogoo bank bas ooroosoo huviin umaa ogoh gej baigaa um shig mialna. Hezee ch demjeed mai gehgui

0  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

0  |  0
Иргэн(66.181.161.126) 2019 оны 07 сарын 21

Мастёр шуёс гэж гутал засварын газарт нэг тёрбум өгсөн баых юм.харалган юм уу хаашаа юмтбэ.ийм тэнэг ажил зохион байгуулж байгаа ждү татан буулгаачээ.ард түмний татварын мөнгөөр цалин авч байж олигтой улс орондоо хэрэгтэй хүнс гурил цагаан будаа тариалах саобараа өад нь татахгүй.өөрслөө очижьгутлаа засуулвал таарна.ждү ийнхэн

3  |  0
Top