Валютын наашлах урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй

2019 оны 07 сарын 22

Ирэх есдүгээр сард Төв банкнаас төлбөрийн тэнцлийн асуудлаар онол практикийн хурлыг эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Засгийн газар болон УИХ-ын бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Ирэх жилүүдэд ихээхэн өр төлбөр төлөх ёстой манай улсын тухайд орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа. Тэгж байж  төлбөрийн тэнцэл сайжирч, ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг амжилттай шийдвэрлэх бололцоо бүрдэнэ. Мөн энэ нь гадаад эрэлтийн шок буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалж эдийн засаг хямрах сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Үүн дээр Засгийн газрын зүгээс голлон анхаарч ажиллах шаардлага үүсч байгаа гэдгийг эдийн засагчид сануулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top