2100 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Статистикийн бизнес регистрийн санд оны эхний хагас жилийн байдлаар 177.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 88.9 мянга нь үйл ажиллагаа явуулж байна. Бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 59 мянга нь Улаанбаатар хотод, 9.8 мянга нь Төвийн бүс, 9.1 мянга нь Хангайн бүс, 7.4 мянга нь Баруун бүс, 3.5 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 86.6 хувь нь 1-9 ажиллагчидтай, 5.9 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.7 хувь нь 20-49 ажиллагчидтай, 2.8 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байгаа аж.  Үйл ажиллагаа явуулаагүй 88.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 48.8 мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.4 мянга нь түр зогсоосон, 2.1  мянга нь бүрэн зогсоосон, 2.6 мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай гэж ҮСХ-ны тайланд дурджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top