Зэсийн ханш буурч, алтных өсөж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Лондонгийн үнэт металлын биржид тонн цэвэр зэсийн үнэ энэ оны хоёрдугаар улиралд дунджаар 6112.8 ам.доллар болов. Энэ нь өмнөх улирлаас 116.4 ам.доллараар, өмнөх оны мөн үеэс 761.6 ам.доллароор буурсан үзүүлэлт юм.

Харин нэг унц алтны үнэ Лондонгийн металлын биржид дунджаар 1310.1 ам.доллар болж, өмнөх улирлаас 5.8 ам.доллароор, өмнөх оны мөн үеэс 3.4 ам.доллароор өслөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top