Хоёр хөршийн эдийн засаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Манай улсын хоёр хөрш орон Хятад, Оросын  эдийн засаг ямар дүр зурагтай байгааг хүргэе.


Оросын эдийн засаг өмнөх улирлаас буурав

ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны тооцоогоор энэ оны нэгдүгээр улиралд  Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өсөж, өмнөх улирлаас 17.7 хувиар буурсан байна.

Инфляц  оны эхний зургаан сард өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар, өмнөх оны эцсээс 2.5 хувиар өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл  оны эхний дөрвөн  сард 60 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 0.8  тэрбум ам.доллароор өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар, өмнөх сараас 10.3 хувиар өссөн байна. Ажилгүйдлийн түвшин тавдугаар сард 4.5 хувь буюу оны эхнээс 0.4 пунктээр буурчээ.

Хятадын эдийн засаг өсөв

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны урьдчилсан тооцоогоор оны эхний улиралд Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар, өмнөх улирлаас 1.4 хувиар өссөн байна.

Инфляц тавдугаар сард 107.8 болж, өмнөх сараас өөрчлөлтгүй гарчээ.

Гадаад худалдааны тэнцэл оны эхний таван сард 130.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 30.7 тэрбум ам.доллароор өсөв.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс тавдугаар сард 194.1 болж, өмнөх сараас 7.6 пунктээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин хот, суурин газарт нэгдүгээр улиралд 3.7 хувь болж, өмнөх улирлаас 0.1 пунктээр буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top