Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллийг хүргэе.
Зургаадугаар сарын байдлаар ат Өмнөговь аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 833.3 мянган төгрөг байна. Харин соёолон үрээ Баян- Өлгий аймагт хамгийн их буюу нэг сая төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 648.5 мянган төгрөг, хязаалан шар Дорноговь аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 575 мянган төгрөгийн үнэтэй байв.
Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 220 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 127.5 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 150 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 82.5 мянган төгрөг байгаа аж.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр зургаадугаар сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 15 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу дөрвөн мянган төгрөг, бусад аймагт 5-10 мянган төгрөг байна.
Адууны ширний дундаж үнэ Хэнтий болон Төв аймагт хамгийн их буюу 10 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу гурван мянган төгрөг, бусад аймагт 3.2-9 мянган төгрөг байна. Хонины ноостой нэхийний дундаж үнэ Өвөрхангай, Төв, Хэнтий аймагт хамгийн их буюу хоёр мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 500 төгрөг, бусад аймагт 1-1.7 мянган төгрөг байгаа юм.
Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Өвөрхангай аймагт хамгийн их буюу 86.5 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 50 мянган төгрөг, бусад аймагт 58-80 мянган төгрөг байна.
Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр зургаадугаар сард нэг тонн үрийн буудайн дундаж үнэ Орхон аймагт хамгийн их буюу 830 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 650 мянган төгрөг, нэг тонн таваарын буудайн дундаж үнэ Төв аймагт хамгийн их буюу 583 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 500 мянган төгрөг байв.
Сэтгэгдэл ( 0 )