Орон сууцны үнэ есөн жилийн өмнөхөөс 81.7 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 81.7 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар, өмнөх улирлаас 0.4 хувиар тус тус буурчээ.

Орон сууцны үнэ 2019 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс Чингэлтэй дүүрэгт 0.2 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувь, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.6 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.4 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёрдугаар улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 0.2 хувиар буурч, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй.

1970-2001 оны орон сууцны үнэ Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт 0.7 хувь, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт 0.3 хувь, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар буурч, Баянзүрх дүүрэгт 1.1 хувиар өсжээ.

2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Баянзүрх, Баянгол дүүрэгт 0.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 0.9 хувиар буурч, Чингэлтэй дүүрэгт 0.1 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 0.3 хувь, Хан-Уул дүүрэгт 1.1 хувиар өссөн байна.

Өмнөх улиралтай харьцуулахад 2019 оны хоёрдугаар улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ зургаан  дүүрэгт өөрчлөлтгүй, 1970-2001 оны орон сууцных Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.4-0.7 хувиар буурч, Баянзүрх дүүрэгт 0.1 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй. 2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт 0.4-0.7 хувиар буурч, Сонгинохайрхан дүүрэгт 0.1 хувь, Хан-Уул дүүрэгт 1.0 хувиар өслөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.214) 2019 оны 07 сарын 30

Байрны үнэ буурна ийм олон барьж байгаа болохорр

0  |  0
Top