Махны үйлдвэрүүдийг шалгаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийгдэж байна.

ХХААХҮЯ ахалж, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох чиглэлийн газар, хэлтсийн даргаар ахлуулсан есөн ажлын хэсэг энэ сарын 17-ноос ирэх сарын 1-ний хооронд  нийслэл, орон нутагт шалгалт хийж буй аж.

Мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд импортлогч орны хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд хийх хяналт шалгалтыг хийх ажлын хэсгүүдийг  төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан байгуулсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top