Америкт ажилгүйдэл буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24



АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.1 хувийн өсөлттэй байна. Тус улсын Хөдөлмөрийн статистикийн товчооны тооцоогоор инфляц зургаадугаар сард өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өсжээ.

Эдийн засгийн судалгааны товчооны тооцоогоор гадаад худалдааны бараа, үйлчилгээний алдагдал тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 15.7  тэрбум ам.доллароор өссөн байна.

Харин ажилгүйдлийн түвшин зургаадугаар сард 3.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top