ИНФОГРАФИК: Бүх төрлийн тээврийн орлого 846.4 тэрбум төгрөгт хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа энэ  оны эхний хагас жилд 33.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 90.9 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 162.9 мянган тонн, зорчигчид 10.6 сая хүнээр буурсан байна. Бүх төрлийн тээврийн орлого эхний хагас жилд 846.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 69.3 тэрбум төгрөгөөр өсжээ.

Авто тээврээр 2019 оны эхний хагас жилд 20 сая тонн ачаа, давхардсан тоогоор 89.2 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.1 сая тонн, зорчигчид 10.6 сая хүнээр буурчээ. Авто тээврийн салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 315.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4  тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний хагас жилд 13.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 1.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 977.2 мянган тонноор өсөж, зорчигчид 40.5 мянгаар буурчээ.

Харин зургаадугаар сард тээсэн ачаа 2.2 сая тонн, зорчигчид 249.5 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 16 мянган тонн, зорчигчид 37.1 мянган хүнээр өсжээ.

Төмөр замаар тээсэн нийт ачаанд дотоодын ачаа оны эхний хагас жилд 39 хувь, экспортын ачаа 35.7 хувь, импортынх 10.7 хувь, дамжин өнгөрсөн ачааных 14.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс дотоодын ачааных 0.3 пунктээр, экспортын ачааных 1.7 пунктээр өсөж, харин импортын ачааных 1.7 пунктээр, дамжин өнгөрсөн ачааных 0.3 пунктээр буурсан байна.

Төмөр замын тээврийн салбарын орлого  оны эхний хагас жилд 335.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 тэрбум төгрөгөөр өсжээ.

Агаарын тээврээр тээсэн ачаа  оны эхний хагас жилд 1489.7 тонн, зорчигчид давхардсан тоогоор 477.5 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 21.6 тонноор буурсан бол зорчигчид 64.1 мянган хүнээр өсжээ.

Харин тээсэн ачаа зургаадугаар сард 268.9 тонн болж, өмнөх сараас 18.9 тонн, зорчигчид 105.6 мянган хүн болж өмнөх сараас 24.1 мянган хүнээр өссөн байна.

Агаарын тээврээр дотоодод зорчигчид  оны эхний хагас жилд 192.3 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 29.4 мянга, олон улсад зорчигчид 285.2 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 34.7 мянгаар тус тус өслөө.

Агаарын тээврийн салбарын орлого оны эхний хагас жилд 194.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин агаарын тээврийн салбарын орлого  зургаадугаар сард 43.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top