ОУВС-гийн ахлах эдийн засагч Найл О’Ханлон манайд зөвлөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагч Найл О’Ханлон  Үндэсний статистикийн хороонд энэ сарын 22-26-ны өдрүүдэд Орон сууцны үнийн статистикийг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч ажиллалаа.

Энэ хүрээнд орон сууцны үнийн индексийн тооцоололд шинэ аргыг туршин, тооцооны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгуулав.

Тус уулзалтад ЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан болон холбогдох ажилтнууд, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Сеок Хюн Юн, Монгол банкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч Билгүүнзул, эдийн засагч Цолмон нар оролцож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top