"TOP 20" индекс өсөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Өнөөдөр /2019.07.26/ Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар I, II, III ангиллын 14 хувьцаат компанийн 46,589,215 төгрөгийн үнийн дүн бүхий 169,566 ширхэг хувьцаа арилжигдлаа. Найман хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, таван хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сүү" ХК болон "АПУ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" ХК болон "Ард Даатгал" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.16 хувиар өсөж, 20233.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2 их наяд 488 тэрбум 764 сая гаруй төгрөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top