Европын зах зээлээс  100 сая ам.доллар олсон нь хэт бага үзүүлэлт

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс жилд 6200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй эскпортлох боломжтой. Гэсэн хэдий ч органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс ширийг тус зах зээлд гаргаж байгаа. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд 13 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс долоон тэрбум нь экспорт байжээ. Харин Европын холбооны зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээс 100 сая ам.доллар олсон нь хэт бага үзүүлэлт. Европын холбооноос нийт 4.5 сая еврогийн санхүүжилт бүхий ТРАМ төслийг 2017 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. ТРАМ бол бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг үнэлэх, зөв, оновчтой болгох, шинэ санал санаачилгыг дэмжих зэрэг худалдааны тогтвортой бодлого боловсруулах болон кластерийг хөгжүүлэх зорилготой төсөл юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top