Доноруудаас ирэх  ам.долларын урсгал наашиллаа

2019 оны 08 сарын 01

Дэлхийн банкнаас манай бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталснаар доноруудаас ирэх  ам.долларын урсгал наашиллаа. Манай Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд донор байгууллагуудаас орж ирэх ёстой санхүүжилт зогсонги байдалтай байсан билээ. Энэ онд  ОУВС болон бусад донор орнуудаас  840 сая ам.долларын эх үүсвэр манайд орж ирнэ гэсэн хүлээлттэйг өмнө нь мэдээлж байсан. Тэгэхээр ямар ч байсан 100 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр болжээ. Араас нь Япон Улсаас санхүүжилт орж ирнэ гэсэн мэдээлэл байна. Дэлхийн банкны хэвлэлийн мэдэгдэлд Эдийн Засгийн Удирдлагыг Дэмжих цуврал хөтөлбөр нь өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж байгааг тодотгосон байна.

Тодотгоход, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших улирал тутмын буюу зургаа дахь шатны үнэлгээг ОУВС-гийн ажлын хэсэг  өнгөрсөн арваннэгдүгээр сард хийгээд буцсанаас хойш санхүүжилтийн урсгал зогсонги байдалд байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал  илааширч, суурь үзүүлэлтүүд тогтворжсон үед заавал гаднынхнаас мөнгө авах гээд улайраад байх хэрэггүй л дээ. Тэртээ тэргүй бидэнд тэрбум тэрбумаар хэмжигдэх ам.долларын өр зээл бий. Энэ онд санхүүжилт гацаад буйн  учиг шалтгаан нь хөтөлбөрийн хүрээнд биднийг гэрийн даалгавраа гүйцэд сайн хий гэсэн шахалт юм. Тухайлбал, банкны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний бүрэн дүүрэн зураглал бэлэн болоогүйтэй холбоотой.

Тэгвэл Дэлхийн банк гацаад байсан санхүүжилтийг яадаг ч байсан хөдөлгөөнд орууллаа. Дэлхийн банкны мэдэгдэлд манай нөхцөл байдлын талаар дурдахдаа “Монгол Улсын эдийн засаг 2016 онын макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд хэвээр байсаар байна. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол  2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн нөхцөл байдал дорвитой сайжирч, төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь улмаар ДНБ-д эзлэх Засгийн Газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлжээ. 2014-2016 оны эдийн засгийн идэвхжил саарч байсан үед ядуурал нэмэгдсэн ч эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор ядуурал бага зэрэг буурсан нь хөдөлмөрийн зах зээлд сорилтууд байсаар байгааг болон нийгмийн халамжийн бодлогуудыг илүү үр дүнтэй болгож сайжруулах  шаардлагатай байгааг харуулж байна” гэжээ.

Дэлхийн банкны  Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал Мартин Рэйзэр хэлэхдээ  “Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа гол бодлогын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг улам бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн тууштай хийх бодлого баримталж буйн  тод илрэл юм. Дэлхийн банк цаашид Засгийн газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол Улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top