“Эрэл”, “Номин” компаниудын эзэмшлийн “Ариг” банкинд үл ойлголцлоо шийдвэрлэх ҮҮРЭГ өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

 “Ариг” банктай  холбоотой анхаарал татсан мэдээллүүд сүүлийн үед сошиал сувгуудаар цацагдаж байгаа. Тэгвэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч Б.Халиун тус банктай холбогдуулан дараах тайлбарыг өгч байна. 

- “Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүсэж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй,  Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаа хийж чадахгүй, банкны зохистой засаглалын зарчим алдагдаад байгаа нь олон нийт анхаарлыг татаад байх шиг байна. Иймд тус банкинд учирч буй дээрх эрсдэлийг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцэн Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Ариг" банкинд Банкны тухай  хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдийн хурлаар  маргаантай асуудлаа яаралтай шийдвэрлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан даамжрах, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно. -  гэв. 

"Ариг"  банкны үүх түүхээс дурдахад 1997 онд "Эрэл Банк” нь  нэртэйгээр байгуулагдаж, Монгол Улсын хоёр дахь Арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг. 2014 оноос  “Эрэл Банк”  нэрээ  “Ариг"  хэмээн өөрчилжээ. 

Тус банкны ТУЗ-ийн даргаар “Жей Ти Интернэйшнл"  компанийн захирал С.Жаргалсайхан, гишүүдээр "Номин Холдинг"-ийн гүйцэтгэх захирал С.Сайнбат,  "Эрэл Холдинг"-ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан,  "Эрэл” компанийн ерөнхий захирал Д.Сэргэлэн,  "Номин Холдинг" компанийн санхүү бизнес эрхэлсэн захирал Б.Ариунжаргал нар ажилладаг аж. 

2019 оны зургаадугаар сарын 30-ны байдлаарх Ариг банкны активын үзүүлэлтийн мэдээллийг хүргэе.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmmm(211.36.136.121) 2019 оны 08 сарын 07

omhii nowshnuud arga zqliqa hereglej ehelj bna da odoo ingeed dampuursaan gene baahan irged hohirno ulsaas hohirliign baragduulna .ter ni bidnii tolj bga tatwariin mongoor ...nowshnuud

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(182.160.37.59) 2019 оны 08 сарын 02

дампуурал зарламаар

0  |  0
Зочин(202.9.44.61) 2019 оны 08 сарын 01

Дампуурсан банк байна шүү дээ

0  |  0
Erel(66.181.161.75) 2019 оны 08 сарын 01

Dampuurah ni de

0  |  0
Top