Хайлуур жоншны борлуулалт эрх зүйн орчноос хамаарч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Манай улс хайлуур жоншны 49.3 сая тонн геологийн нөөцтэйгөөр дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байна.  Хайлуур жонш нь нүүрс, төмрийн хүдрийн адил биржийн бус бараа юм. Өөрөөр хэлбэл Хайлуур жоншны борлуулалт худалдан авагч болон нийлүүлэгч талуудын хооронд дахь хэлэлцээр дээр тулгуурлаж хийгддэг. Үнэ, төлбөрийн нөхцөл, худалдааны бусад нөхцөлүүд хэлэлцээрээр  тодорхойлогддог. Хайлуур жоншны нийт экспортын 85.5 хувь нь хил дээр хүргэх нөхцөл  дээр тулгуурладаг.

Уул уурхайн компаниуд хайлуур жоншийг авто зам болон төмөр замаар тээвэрлэдэг. Монгол дахь вагоны дутмаг байдал нь  хайлуур жоншны борлуулалт дахь үндсэн асуудал юм. Оросын зарим хэрэглэгч компаниуд тээвэрлэлтийн зардлыг хариуцаж, хайлуур жонш худалдан авахын тулд өөрсдийн вагоныг илгээдэг. Хятадын худалдан авагчдын хувьд экспортолж буй компаниуд тээврийн болон бусад холбогдох зардлыг хариуцдаг.

Орон нутгийн бизнесийн орчин тэр дундаа өнөөгийн татварын тооцооллын системийн талаар холбогдох зарим асуудлыг судлаачид дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

• Албан бус бичил уурхайнууд хайлуур жоншны борлуулалт дахь өөр нэг асуудал юм. Бичил уурхайнууд хайлуур жонш гаргаж,  албан ёсны зөвшөөрөлгүй, татвар төлдөггүй зуучлагч хувь хүмүүст худалддаг.

• Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд жишиг үнийг Тянжины боомтын FOB үнэ дээр тулгуурлан тогтоосон бөгөөд ихэнх тохиолдолд экспортын үнэ DAF нөхцөл дээр тулгуурлаж байхад ашигт малтмал нөөц ашигласны төлбөр жишиг үнэ дээр тулгуурладаг. Тянжины ФОБ үнэ нь DAF нөхцөлийн үнэ дээр нэмэлтээр дараах зардлуудыг оруулдаг.

  •  Хил нэвтрэхтэй холбоотой зардал
  •  Хятадын талд төлөх татвар
  •  Эрээнээс Тянжин хүртэлх (1050 км) тээврийн зардал
  • Ачиж, буулгах, агуулахын зардал

Татварын тооцооллын систем нь далд эдийн засгийг өргөжүүлэх сөрөг нөлөөг учруулж байна. Хайлуур жоншны уурхайнуудын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд татварын дарамт учруулж байгааг мөн хэлж буй юм.  Хайлуур жоншны худалдааг боловсронгуй болгохын тулд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 04

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 04

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 04

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Top