Нүүрсний бирж өрсөлдөөнийг зохицуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Манай улсын  экспортын нүүрсний 98 хувийг Хятад улс худалдаж авдаг. Нүүрс экспортлогчид нүүрсээ зуучлагч буюу завсрын худалдаачдаар дамжуулан борлуулдаг боловч эцсийн хэрэглэгчдэд шууд борлуулж байгаа компаниуд ч бас байна. Жишээлбэл, Монголын нүүрсний зарим компани Бугат, Чалко гэх мэт Хятадын гангийн үйлдвэр, нүүрс угаах компаниудтай хамтарч байхад бусад нь Хятадын Винсвэй зэрэг зуучлан борлуулагчтай хамтарч байна. Зарим тохиолдолд төрийн өмчит компанийн худалдан авагчийг сонгохын тулд тендер зарлах, томоохон чуулган зохион байгуулах, иргэдийн төлөөлөгчдийн хурал болон компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдэх, овоолго нөөц хэт ихэссэн үед онлайнаар худалдах зэрэг арга хэмжээ авч байгаа юм.

Салбарын зарим шинжээчийн үзэж буйгаар Монголын жижиг ба дунд хэмжээний нүүрсний компаниуд гол төлөв зуучлагчтай харьцдаг. Учир нь зуучлагчид төлбөр тооцооны уян хатан нөхцөл амлахаас гадна тээвэр логистикийн асуудлыг хариуцдаг. Нүүрсний компаниуд тээвэр логистикийн асуудлыг дангаараа шийдэхэд хүндрэлтэй, санхүүгийн чадавхтай зуучлагчдын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой тул зуучлагчдын үйл ажиллагааг зохицуулсан хууль шаардлагатай байж болох гэж мөн судлаачид үзэж байна.

Худалдааны хуулийн төсөл нэлээд хэдэн жил Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж байна. Уг хуулийн зорилго нь дотоод, гадаад худалдаа, худалдаа эрхлэгчдийн эрх, үүрэг, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, худалдааны бүртгэл, цахим мэдээллийн сан, төрөөс үзүүлэх дэмжлэг зэргийг зохицуулах юм. Гэхдээ хуулийн төсөл УИХ-аар хараахан хэлэлцэгдээгүй байна.

Үүнээс гадна түүхий эдийн бирж нь бүх талуудад тохирсон, өрсөлдөөнт хувилбар бөгөөд уг биржийг байгуулж, зохицуулах боломжтой гэдгийг шинжээчид дурдсан.

Харилцагчидтай холбоо харилцаагаа бэхжүүлэхээс гадна компаниуд зах зээл, боломжит харилцагчид, зуучлагчдын талаар тогтмол судалгаа хийдэг. Ялангуяа томоохон компаниуд өөрийн маркетинг судалгааны нэгжтэй, эсвэл судалгааны байгууллагатай хамтардаг. Цөөн компани боомтууд дээрх ачаа тээвэр, үнэ, бусад нарийн мэдээллийг агуулсан SX coal зэрэг Хятадын нүүрсний салбарын нэгдсэн цахим сүлжээнд холбогдсон байдаг. Харин хурал чуулган, семинар, үзэсгэлэн яармагийг худалдааны түнш, харилцагчидтай холбоо тогтоох чухал арга гэж үзэхгүй байгаа юм. Ерөнхийдөө нүүрсний компаниуд салбарын хөгжлөө хурдасгах, ажилтнуудынхаа чадавхыг бэхжүүлэх чиглэлд гүнзгийрүүлсэн судалгаа хийх шаардлагатай шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 10 сарын 04

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top