20 тэрбумаас доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 03

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлагадаа зарим өөрчлөлтийг оруулж шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгох болсноо Монгол Улсын Хөгжлийн Банкны удирдлагууд мэдэгдсэн.

Арилжааны банкуудын бие даан санхүүжүүлэх боломжгүй, далайцтай, эдийн засагт том хэмжээний өөрчлөлтийг бий болгох, олон тооны ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд  санхүүжүүлэх юм.  

Харин 20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрийг Арилжааны банкаар дамжуулан зээлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байна. Өмнө нь ч дамжуулан зээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ирсэн.

Түүнчлэн дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна Монгол Улсын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
кент(66.181.182.213) 2019 оны 08 сарын 03

ГАЗРЫН ТОСНЫ УЛДЭГДЭЛ 800 САЯ $ ГАРГАХ НЬ УУ ЖААХАН БОЛОЛЦООНЫ ЮМ СЭТГЭ. 1 ИХНАЯД ТОГРОГ Л ДАНСАНД ЧИНЬ БАЙВАЛ ИХ ЮМ

0  |  0
Top