Цаг уур, гамшгийн эрсдэлийн даатгалын асуудлаар зөвлөлдөнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөртэй хамтран  Төр, хувийн хэвшлийн олон улсын зөвлөлдөх ээлжит VII уулзалтыг Улаанбаатар хотноо есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Зөвлөлдөх уулзалт нь цаг уур, гамшгийн эрсдэлийн даатгал (CRI)-ын эрх зүйн орчин ба зохицуулалт, түүний бизнес загвар, технологид суурилсан даатгалын салбар, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд явагдана.

Мөн энэ үеэр "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөр (MEFIN)-ийн хуралдаан болох бөгөөд, хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдаж явуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top