ТОСОН БУМБА:МӨНГӨ ба ҮНЭН

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

-Төрийн дунд шатны агентлаг, дарга нар, мэргэжилтнүүд тодорхой үйлдлийг мэдсээр, илэрхий баримтыг харсаар мөртлөө эрх, үүргээ хэрэгжүүлэх хүсэл зориггүй болчихсон өнөөдрийн нийгмийн нийтлэг дүр зураг ч саяын Тосон бумба тойрсон үйл явдлууд дундаас тодорч харагдлаа. Үнэндээ Ерөнхий сайдын үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэхэд ямар ч шинэ хууль шаардагдсангүй. Тэд яагаад ийм болов-

“Сауд гоби коал транс”компанийн Тост, Тосон бумбын нуруун дахь тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу асуудлыг нэг өдрийн дотор судалж, улмаар цуцалсан нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Өдгөөгөөс гурван жилийн өмнө УИХ-ын тогтоолоор байгалийн нөөц газар, төрийн тусгай хамгаалалтад авсан Тост, Тосон бумбын нуруу орчмын 893 мянган га газраас 153 мянган га газрыг Засгийн газар тусгай хамгаалалтын хилийн цэсийн гадна үлдээж, ингэснээр тэр хэсэгт уул уурхайн зөвшөөрөлтэй “Сауд гоби коал транс” компанид давуу эрх олгосон асуудлыг Өмнөговь аймгийн иргэд, удирдлага эсэргүүцсээр ирсэн юм. Улмаар энэ тэмцэл сүүлийн дөрвөн сар эрчимжиж,  асуудалд холбогдох талуудыг хамарсан Үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулсны эцэст Тосон бумбын нуруунд чухам юу болоод байгааг шийдвэр гаргах түвшинд анхаарч эхэлсэн.

Өмнөх Засгийн газрын гаргасан ашиг сонирхлын зөрчилтэй буюу танхимынхаа нэг сайдын хамаарал бүхий компанид давуу эрх олгосон тогтоолыг Засгийн газар цуцалж, улмаар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутгийг  өргөтгөн бүхэлд нь хилийн цэст оруулах шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргалаа.

Үүний өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдан “Сауд гоби коал транс” компанийн Баянтэсийн уурхай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ажилласан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын тушаалаар тус компанийн лицензийг цуцалсан.

Тосон бумба, “Сауд гоби коал транс” компани гэсэн маргаан тэмцэл энэ хүртэл өндрөө авч, ингэж шийдэгдэнэ гэж бодоогүй байсан заримынх нь хувьд энэ нь гэнэтийн явдал гэдгээрээ бас л буруутгагдах шалтаг болж байх шиг. Хувийн компанийн хөрөнгө оруулалт, хөлс хөдөлмөр цаана нь яригдах ёстой асуудал дээр нийгэмд ямар ч тайлбаргүйгээр шууд шийдвэр гаргасан нь зохисгүй гэсэн байр суурийг илэрхийлэх албан тушаалтнууд ч тааралдлаа. Үнэндээ бол “Сауд гоби коал транс” компанийн хувьд төрийн эрх мэдэл, түүний хууль, шийдвэрийг өөрсдийн эрх ашгийн талд үйлчлүүлэх замаар олж авсан тусгай зөвшөөрөл, хууль бус үйл ажиллагаа нь гэнэт гарч ирсэн баримт, мэдээлэл байгаагүй юм. Сүүлийн хоёр жил иргэд, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ярьж, хэлж, тэмцсээр байсан үйлдэл юм.

Яагаад тус компанийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл хууль бус вэ, яагаад тэдгээрийг цуцлах ёстой вэ гэдгийг ядаж л сүүлийн дөрвөн сарын хугацаанд ТОДОРХОЙ ТОМЬЁОЛОЛ болгон нийгэмд нийлүүлж, нээлттэй хүргэсэн. Хамгийн гол нь үүнийг ярьж, тэмцсэн хүмүүсийг “гүтгэж байна, шантаажилж байна” гэсэн гутаалт, гүтгэлэг, доромжлолыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг хөлслөн сөргүүлэн цацаж, үүндээ өөрсдөө ч итгэж байсан нь “Сауд гоби коал транс” компани болон түүний эрх ашгийг хамгаалагчдын алдаа байлаа.

Засгийн газрын холбогдох шийдвэр гарсны дараа МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг Тосон бумбын нуруун дахь Баянтэсийн уурхайд очиж, үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрүүд, тэдгээрийн үндэслэлийг танилцуулан үүнтэй холбоотой авах арга хэмжээг танилцуулсан. Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу “Сауд гоби коал транс” компани нүүрсний олборлолт төдийгүй тээвэрлэлт, борлуулалтыг зогсоох ба уурхайн хаалт, нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөх учиргүй талаар хуулийн зүйл, заалт нэг бүрчлэн тайлбарлаж, үүнийг ч Баянтэсийн уурхайн удирдлагууд хүлээн авч байгаагаа хариу мэдэгдсэн.

Энэ бүхэн юуг харуулав

Мөнгө, үнэн хоёр нүүр тулж хүч үзсэн тэмцэл гэж хэлэхэд хөөргөдсөн хэрэг болохгүй байх. Учир нь төр, засгийн шийдвэр гаргах эрх мэдэл “Сауд гоби коал транс” компанийн талд үйлчилсээр ирсэн төдийгүй хамгийн сүүлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдан газар дээр нь ажилласан Ажлын хэсгийн мэргэжилтнүүдийн үг үйлдэл ч үнэндээ хоёр үзүүртэй зүү шиг байсан нь “Тосон бумба үндэсний хэлэлцүүлэг”-ийн дараа хэвлэлээр гарсан зарим нэг төлбөрт мэдээллүүдээс харагдаж байлаа.

Гэвч Ажлын хэсгийн дүгнэлт тус компани уул уурхайн стандарт, норм журмыг биелүүлээгүй, төлөвлөгөөт бичиг баримтыг бүрдүүлээгүй зэрэг зөрчлийг дурдсан. Түүнчлэн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтаар тогтоогдсон төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад усны төлбөрөө төлөөгүй, АМНАТ-ын татвараа төлөөгүй, уулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг 31 төрлийн зөрчлийг ч энд дахин сануулмаар.

Хамгийн гол нь бүх үйлдэл, зөрчил нь ил байхад төрийн эрх мэдэл, хуулийн хэрэгжилтийг хянах учиртай захиргааны байгууллагууд өөрийн эрх, үүргийн хэм хэмжээнд  уурхайг зогсоох хүртэл арга хэмжээ авах бололцоотой байсаар байхад яагаад үүнийгээ хэрэгжүүлээгүй вэ?

Дунд шатны агентлагийн дарга нар, мэргэжилтнүүд тодорхой үйлдлийг мэдсээр, илэрхий баримтыг харсаар байгаа мөртлөө эрх, үүргээ хэрэгжүүлэх хүсэл, зориггүй болчихсон өнөөдрийн нийгмийн нийтлэг дүр зураг ч Тосон бумбыг тойрсон үйл явдлаас тодорч харагдлаа. Үнэндээ тагнуул л мэдэж байхуйц нууц зүйлийг мэдчихээд Б.Чойжилсүрэнг шантаажилсан хүн нэг ч байгаагүй. Нутгийнхны нүдэн дээр нийтийн өмнө ил байгаа үйлдэл, баримт буюу үнэнийг л тэмцэгчид хэлж ярьж байсан. Тэдний зарим нь уйллаа, зарим нь нэр төрөө алдтлаа адлууллаа. Дөрвөн сарын турш энэ маргаан үргэлжилж байхад Ерөнхий сайдын тушаал иртэл ажил, үүргээ эс гүйцэтгэх хэмжээнд хүртлээ дөжирсөн төрийн яам, агентлаг, сайд, дарга нарыг хараад яагаад ийм болчихов гэж гайхахаас аргагүй. Үнэндээ Ерөнхий сайдын үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэхэд ямар ч шинэ хууль шаардагдсангүй. Тэгэхээр заавал ийм далайлтыг хүлээхгүйгээр хуулийн хүрээнд зөвийн талд шийдэх боломж байсаар байсан юм шүү. Тийм ч учраас Тосон бумбын төлөө тэмцэгчид багтартлаа уурласан, уйлсан.

Төрийн нэрийн өмнөөс ажиллагсад яагаад эрх, үүргээ хэрэгжүүлэх зүрх зориг, дур хүсэлгүй болтлоо мөлийсний учрыг МӨНГӨ-нөөс л асуух ёстой болсон нь харамсалтай. Үнэн, мөнгө хоёр үргэлж зөрчилдөж, өнөөдрийг хүртэл мөнгө гээч нь ихэнх тохиолдолд давуу эрхтэй дийлж ирсэн нийгмийн гажуудалд том сануулга өгч, үнэн ялж болдгийг Тосон бумбаа аврах тэмцэл харууллаа. Мөн мөнгөний хүчин зүйл, хэн нэгний хаацайлсан эрх мэдлийн дор чухам ямар булхай луйвар нуугдаж байгааг, яаж тэр бүхнийг илчилж, нийгмийн асуудал болгон гаргаж ирэх, хэрхэн шийдэж болохыг харуулснаараа “Сауд гоби коал транс” компанийн эсрэг хийсэн тэмцэл харуулсан. Тийм ч учраас Засгийн газар өнөөдөр хүчинтэй байгаа бүх лицензийг судалж, хуулийн дагуу эсэхийг нягтлахаар болж байна. Чухам ямар үр дагаварт хүрч дуусахыг мэдэхгүй. Ямартай ч цаашид уул уурхайн эсрэг биш харин үүний цаана нуугдаж байгаа хууль бусыг, төрийн эрх мэдлийг худалдан авдаг буруу жишгийн эсрэг тэмцэх нь зөв гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.210.227.192) 2019 оны 09 сарын 22

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
USD BANK(197.210.226.124) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.226.45) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
Зочин (66.181.176.92) 2019 оны 08 сарын 15

Баасанхуу ч дарга нарт авилга егеегуйгээс ийм боллоо гэд шууд хэлсэн эх орон ард тумэн тайван амар амгалан монголдоо мал аж ахуйгаа билчээж услаждения ундалж амьдрах эрх 1 р т байх хэрэгтэй аль ч улс орон иргэдийнхээ амьдралыг ингэж хуульчилж ирсэн байдаг албан тушаалтангууд ажиллаагуйн телее иргэд хувийн компаниуд хохирч байгаа жишээ анхнаасаа л ард иргэдийн Дуу хоолой г сонсох естой байсан

0  |  0
zochin(202.21.115.150) 2019 оны 08 сарын 15

ene mandahbayriin site shde xaxa yu bichih ni todorhoi

0  |  0
Baatarjav(202.9.42.201) 2019 оны 08 сарын 15

Дандаал худлаа мэдээлэл тарааж явах юмдаа нээрээ хаха

0  |  0
Top