#1 ДОПИНГ ГЭДЭГ БӨХ
Яг л нэг сарын өмнө юм даа. Монголчууд бид төрт ёсны их баяр наадмаа хийж үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболдыг аварга хэмээн хүндэтгэн залж, аргагүй л бяртай байна хэмээн хамгийн сайхан үгсээрээ “бялууртал” магтсан. Баяр наадмын уур амьсгал мартагнаж амжаагүй байтал түүн шиг муу хүнгүй боллоо. Сүүлийн үед орсон асар хүчтэй усархаг бороотой хамт урсан орж ирсэн сэдэв мэдээж допинг. Мэдэгдэл хийгээгүй учраас Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж хардаад эхэллээ. Зарим нь бүр нотолж байгаа харагдсан. Бүр дэргэд нь харж байсан хүн шиг бичих болсон байна лээ. МҮБХ гэх албан ёсны үйл ажиллагаа явуулдаггүй “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүлдэг байсан нэр төдий Төрийн бус байгууллага Э.Оюунболдод бараг “ял” оноож байх жишээтэй. Үндэсний бөх бол Монголын түүх, уламжлалын салшгүй нэг хэсэг. Өнөө жудаг ёс гээч зүйлсээ хаана гээчихээд ард түмнээ хагаралдуулан мэдэгдэл хийгээд байдаг юм бол. Бөхчүүд бүү хэл, хэл амтайхан авгай нар ч ингэж “новшрохоо” больсон цаг шүү дээ.
#2 ТАНИЛЦ: ХУВИЙН ЕБС-ИУДЫН ТӨЛБӨР ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ҮНЭ ХҮРЧ БАЙНА
Улсын сургуулиудын хүрэлцээ дутмаг, нэг ангид 40-50 сурагч хичээллэхээс гадна зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг зэргээс шалтгаалан эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд суралцуулах хүсэлтэй болсон нь нууц биш. Тэр ч утгаараа жил ирэх бүр хувийн хэвшлийн сургуулиудын үнэ нэмэгдэж байна.
Энэ жил хувьд хувийн сургуулиудын сургалтын төлбөр өмнөх жилээс 1-2 сая төгрөгөөр нэмэгдэж, гурван саяас 72 сая 800 мянган төгрөг болжээ.
Ингээд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн сургуулиудын төлбөрийн мэдээллийг хүргэе.
1. "ШИНЭ МОНГОЛ" ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
Бага анги- 4.500.000₮
Дунд анги- 4,600,000₮
Ахлах анги- 4,700,000₮
#3 МӨНХ ЦЭВДГИЙН ОЛДВОРУУДЫГ ТЭР ХЭВЭЭР НЬ ХАДГАЛАХ НӨХЦӨЛ АЛГА
Монголын Үндэсний музей, Америкийн Монгол Судлалын төв, АНУ-ын Питсбургийн их сургуультай хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.
Америкийн Монгол судлалын төвийн Доктор Жулиа кларк “Бид 13 дугаар зууны түүхэн олдворыг бүрэн бүтэн хамгаалалтандаа авч, та бүхэнд танилцууулж байгаадаа баяртай байна. Соёлын өвийг хамгаалахад зөвхөн нэг байгууллага биш бүх нийтийн оролцоо чухал. 800 жилийн өмнө амьдарч байсан тав, зургаахан настай хүүхдийн булш олдсон боловч тоногдож, хамаг яс нь энд тэнд цацалсан байсан нь сэтгэл зурмаар санагдсан. Соёлын өвийг устгана гэдэг гэмт хэрэг” гэж хоолой зангируулан хэлж байв.
#4 Д.ТОГТОХСҮРЭН: ҮНДСЭН ХУУЛИАР АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХГҮЙ
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг энэ даваа гарагаас эхлэн бүтэн дөрвөн өдөр хуралдаад байна. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс мэдээлэл авлаа.
Тэрбээр "Парламентын гишүүдийг 108 болгохыг гишүүд дэмжихгүй гэдэг саналтай байгаа. МАН-ын бүлгээс өчигдөр, өнөөдөр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажил хийгдэж байна. АН-ын хувьд ирэх нэг дэх өдөр хуралдаж, шийдвэрээ гаргая гэж байгаа” гэдгийг хэлсэн.
#5 ХАЛХ ГОЛЫН ДОМОГТ ДАЙЧИН “СЭЛЭНГИЙН ШОНХОР” ХЭМЭЭХ ДАГВАДОРЖИЙН ШАГДАР
Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой нижгэр болох шинжтэй. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинаас эхлээд гадны зочид төлөөлөгчид ирэхээ мэдэгдээд байна. Энэ түүхэн ойтой давхцуулан Халхын голын ялалтад гавьяа байгуулж байсан Дагвадоржийн Шагдарын тухай дурсахыг хүслээ. Тэрээр хуучнаар Богд хаант Монгол Улсын Эрдэнэ вангийн хошуу, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Түшиг-Цагааннуур сумын нэгдүгээр багийн нутаг “Баруун булаг” хэмээх газар 1917 онд малчин ард Далантайн Дагвадоржийн есдүгээр хүү болон мэндэлсэн гэдэг. 1933 онд “Цагаан эрэг”-ийн дамжлага баазад ачаа зөөгчөөр ажиллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдаж, Улаанбаатар хотноо Дотоод явдлын яамны “Одонт тэмдэгт” тусгай морин хорооны харуулын суманд алба хааж эхэлсэн байдаг.
1939 оны дөрөвдүгээр сарын эхээр Халх голын 24 дүгээр отрядад шилжин ирж мөн сарын сүүлээр Халх голын байлдаанд хүч нэмэгдүүлэн илгээсэн 14 байлдагчийн эгнээнд орсон юм. Ингэж л дайны тэргүүн фронтод үүрэг гүйцэтгэж, эх орноо хамгаалах нэр төртэй албанд зүтгэсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан