Дуучин Ц.Энгүүний сурагч төрх

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Дэлхийн хэмжээний томоохон шоу болох "The Voice" шоу нэвтрүүлгийн Монгол дахь дугаарын анхны ялагчаар тодорсон Ц.Энгүүн сүүлийн үед шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг бариад, завгүй байгаа. 17-хон насандаа өөрийн уянгалаг, өвөрмөц дуу хоолойгоороо олныг гайхашруулсан Ц.Энгүүн Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг. 

Түүний хичээлийн шинэ жил сургуулийнхаа нээлтийн арга хэмжээнд оролцсоноор ийн эхэллээ. Багаасаа урлагт дурласан охин хийл хөгжмийг тун гарамгай эзэмшсэний зэрэгцээ бүжгийн авьяастай ч гэдэг билээ. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top