ИНФОГРАФИК: Алт худалдан авалт буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Монголбанк оны эхний найман сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Наймдугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан авч байснаас 745.7 кг-аар буурсан үзүүлэлт боллоо. Наймдугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,129.80 төгрөг байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top