ТАНИЛЦ. "The Hu"-ийн хүсэмжит рок залуу

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

"The Hu" хамтлагийн гишүүн хөөмийч, хөгжимчин, дуучин Г.Нямжанцан Хөгжим бүжгийн консерваторын хичээлийн шинэ жилийн нээлтийг үзэж байхдаа манай дуранд өртсөн юм. Түүнийг хамтлагтаа орохоос өмнө Хөгжим бүжгийн консерваторт ардын урлагийн багшаар ажиллаж байсныг тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. 

Мөн хөөмий, хархирааг 1990 оноос хойш өөрөө сурж, монгол лимбэний битүү амьсгааны техникийг Юнескогийн биет бус өвд бүртгүүлсэн том үйл хэргийг бүтээсэн эзэн юм. 

Г.Нямжанцан "The Hu" хамтлаг дотроо хамгийн онцгой өнгө, төрхтэй нь гэгддэг. Түүний урт үс, содон стиль имиж энэ бүхнийг гэрчлэх биз ээ. Хүсэмжит рок залуу Г.Нямжанцан төрөлх сургуулийнхаа нээлтэд ирэхдээ ч хэв маягаа алдаагүй харагдана лээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.66.173) 2019 оны 11 сарын 12

Битгий таргалаарай..........

0  |  0
Bi(39.7.18.182) 2019 оны 09 сарын 13

Amjilt husi

0  |  0
Top