#1 ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛД ХҮРГЭСЭН В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛ
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал амжилттай өндөрлөлөө. В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа айлчилсан бөгөөд айлчлалын хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлд хүргэсэн 10 гэрээг амжилттай хийсэн юм. Түүнчлэн ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийг “Улаанбаатар Төмөр зам”, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зориулах тохиролцоонд хүрч чадлаа.
Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үйл явцыг тоймлон хүргэж байна.
“ХАМТДАА БИД ЗӨВХӨН УРАГШАА ТЭМҮҮЛЭХ ЁСТОЙ”
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал даваа гарагийн 23.45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсанаар эхэлж, мягмар гарагийн 21.00 цагт Монголоос ниссэнээр өндөрлөсөн юм. Түүний айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээрээ онцлог байлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийн хамтаар Д.Сүхбаатарын талбай дээр хүндэт харуул жагсаан хүлээн авсан. Хоёр улсын төрийн тэргүүн нар эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулсныхаа дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр В.Путин “Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой” хэмээн дотночлон хэлсэн.
#2 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ВЛАДИВОСТОКИЙГ ЗОРИЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
#3 “ПУТИНСАЙН”-Ы БҮТЭН ЗУРАГЛАЛ
-Айлчлалын үр дүнг үүнд зарцуулсан цаг хугацааны урт, богиноор биш агуулгаар нь хэмжих ёстой байж таарна. Ямартай ч Монгол, Оросын харилцаанд ямарваа өөрчлөлт авчрах нь гарцаагүй тэрхүү түүхэн үйл явдлыг бид өчигдөр гэр гэрээсээ үзэж, гэрч болцгоолоо-
Сэтгүүл зүй бодлогын шинжилгээний нэг төрөл гэж үздэг юм. Хэв маягийн хувьд тайлбарлах төрөл зүйлд багтах бөгөөд болж буй үзэгдэл үйл явдал, баримтын логик уялдаа холбоог тогтоон тайлбарлах байдлаар хүнд хүргэдэг онцлогтой. Тийм ч учраас дүгнэлтгүй байх ёстой гэж сэтгүүл зүйн онолд заадаг.
Дүгнэлт өгөх, үүгээр дамжуулан үзэл бодлыг тулгахыг оролддог сэтгүүл зүйн төрөл бас бий. Үүнийг нь “өнгөт сэтгүүл зүй” гэж хочлох ба жишээлбэл, хувь нийтлэлчдийн булангууд, манайд бол baabar.mn сайтаар төлөөлүүлэн ойлгож болох билээ. Зүгээр тайлбарлах үүргээ гүйцэтгэдэг сэтгүүл зүйг уншигчид ойшоохоо байгаад заавал “өнгөт” зүйл, өнцөгтэй хурц сэдэв хүсэж шаарддаг хандлага руу нийгмээрээ хошуурч байгаа нь ч анзаарагдана. Аль нэг тал руу хэлбийж туйлшрахгүйгээр тайлбарлан таниулах эрмэлзэл бүхий сэтгүүлзүйгээс “өнгөт” сэтгүүлзүйг шаарддаг болоод байсан уншигчид одоо бүр соошл сүлжээний сэтгэгдэл зүйг хүсэмжилдэг, түүгээр мэдэх эрх, мэдээллийн хэрэгцээгээ орлуулдаг болж эхэллээ.
#4 МОНГОЛЫН БАНКУУДЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДТЭЙ ТАНИЛЦ!
Банкны салбарын актив энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж, 34.7 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь Монголын эдийн засагтай тэнцэхүйц үзүүлэлт гэдгийг Монголын банкуудын холбооноос тодотгож буй. Активын голлох өсөлтийг зээл болон Төв банкны үнэт цаас бий болгож байна. 2016 оны сүүлээс Сангийн яамнаас Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоосноор банкууд хөрвөх чадвараа хангахын тулд Төв банкны үнэт цаасыг худалдан авч эхэлсэн. Улмаар 1 их наяд хүрэхгүй байсан төв банкны үнэт цаас тав дахин нэмэгдэж, 4.7 их наяд төгрөгт хүрээд байгаа юм.
Арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг хүргэе. Банкны системийн хэмжээгээр харвал нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 44.64 хувийг гаднын хөрөнгө оруулалт эзэлж байна. Үүний дотор системийн нөлөө бүхий банкуудын 43.65 хувьд нь гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 27.41 хувийг гадаадын банк санхүүгийн группийн хөрөнгө оруулалт бүрдүүлж буй аж.
Монголын арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг хүргэе.
ХААН БАНК
Хувь эзэмшигчид:
Савада Холдингс (Япон улс, Токио хот) 41.30%
Эйч Эс Интернэйшнл (Ази) Лимитед (Хонгконг) 13.10%
Таван Богд Трейд ХХК (Монгол улс, Улаанбаатар хот) 22.96%
Д.Хулан (Монгол улс, Улаанбаатар хот) 13.32%
Олон улсын санхүүгийн корпораци 9.32%
Өөрийн хөрөнгө 25.9%
Өөрийн хөрөнгөд эзлэх Гадаадын эзэмшил – 63.72%
Системийн хэмжээн дэх гадаадын эзэмшил – 16.50%
#5 ХАКҮХО: ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХОЁР ОРНЫ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Сүмогийн түүхэнд үлдэх, дахин давтагдашгүй олон рекорд амжилт тогтоосон их аварга Хакүхо энэ сарын 3-нд Японы иргэн боллоо. Ингэснээр манай бөх зодог тайлаад Сүмогийн холбоонд үлдэн ажиллаж, өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй болж байгаа юм. Сүмо бөхийн түүхэнд 20-иос дээш түрүүлсэн их аварга зургаахан бий.
1 Хакүхо 42 түрүү
2 Тайхо 32
3 Чиёонофүжи 31
4 Асашёорюү 25
5 Китаноүми 24
6 Таканохана 22
Эдгээр их аваргууд зодог тайлсан хойноо өөрийн нэрээр дэвжээ нээх онцгой эрхтэй байдаг. Дээрх их аваргуудаас Асашёорюү зодог тайлаад нутагтаа харьсан, Чиёонофүжи энэ эрхээ эдлэлгүй Коконоэ дэвжээг өвлөн авсан бол Тайхо, Китаноүми, Таканохана нар өөрийн нэрээр дэвжээ нээж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); ”`”>javascript:alert(1) ”`”>javascript:alert(1)
javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); javascript:alert(1); ”`”>javascript:alert(1) ”`”>javascript:alert(1)