Оны эхний хагас жилийн байдлаарх макро эдийн засгийн нөхцөл байдлыг тодотгох онцлох тоонуудыг хүргэж байна.
* * *
Эдийн засгийн бодит өсөлт 7.3 хувьд хүрсэн байна. Энэ өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбар болон үйлчилгээний салбарын өсөлт нөлөөлөв. Нөгөө талдаа эцсийн хэрэглээ болон хөрөнгийн хуримтлалд өсөлт гарсан нь нөлөөлжээ.
* * *
Өмнөх жилүүдэд буюу 2017 оны хоёрдугаар улиралд 3.3 их наяд төгрөг байсан нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2018 оны мөн үед 4.1 их наяд болж өссөн бол энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 4.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 762.3 тэрбум төгрөг буюу 18.4 хувиар, төлөвлөгөөнөөс 254.3 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.
* * *
Төсвийн орлогын өсөлт, зарлагын хэмнэлтийн нөлөөллөөр нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал буурч, тэнцэл сайжирч, ашигтай гарчээ. 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар төсвийн тэнцлийн алдагдлын ДНБ-нд эзлэх хувь 3.8 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс 3.5 пунктээр өссөн.
* * *
Гадаад худалдааны үзүүлэлтүүд сайжирч, экспорт болон импортын худалдаа нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай үзүүлэлттэй гарчээ. 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар экспорт 3.9 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 357.6 сая ам.доллар буюу 10.0 хувиар, импорт 2.9 тэрбум ам.долларт хүрч, 134.7 сая ам.доллар буюу 4.9 хувиар тус тус өсжээ. Гадаад худалдааны тэнцэл 1,045.2 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 223 сая ам.доллар буюу 27.1 хувиар сайжирчээ.
* * *
Экспортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний экспорт, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт өссөн нь голлон нөлөөлжээ. Импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний импорт, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт, хуванцар, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт, чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импортын өсөлт голлон нөлөөлжээ.
* * *
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн 58.2 хувийг нь төгрөгийн хадгаламж, 15.8 хувийг нь валютын хадгаламж, харилцахын өсөлт эзэллээ.
* * *
Гадаад валютын албан нөөц тогтвортой өсөж, импортын хэрэгцээг хангах түвшин нэмэгдэж байна. Гадаад валютын албан нөөц өмнөх жилүүдэд тасралтгүй буурч 2016 оны аравдугаар сард 1,038.7 сая ам.долларт хүрсэн хэдий ч 2017 оны эхний улирлаас хойш эргэн өсөж, 2019 оны зургаадугаар сарын байдлаар 4,101.0 сая ам.доллар болсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гадаад валютын албан нөөц 1,111.6 сая ам.доллароор өслөө.
* * *
Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа идэвхжсэн байна. Үнэт цаасны арилжаагаар 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 377 сая ширхэг үнэт цаас арилжаалагдаж, 108.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 37.7 хувиар өслөө.
* * *
Зээлийн үйлчилгээний төлбөр буурсан байна. Нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 436.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 8.9 хувь, нийт зарлагын 9.3 хувийг эзэлж байна. 2015 оны мөн үетэй харьцуулахад зээлийн үйлчилгээний төлбөр 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 2.2 дахин өссөн байна. Харин 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 107.4 тэрбум төгрөгөөр буюу 19.7 хувиар буурсан байна. Зээлийн үйлчилгээний төлбөр тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 37.9 тэрбум төгрөгөөр бага байгаа нь улсын төсөвт нөлөөлөх хүүгийн зардал буурах төлөвийг харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319