Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явж байгаа энэ үед улстөрийн намууд төдийгүй хувь улстөрчид л үзэл бодлын зөрүүтэй хандаж байна. Үнэн хэрэгтээ Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт нь улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх хэмжээний өөрчлөлт биш хэмээн нэг хэсэг нь үзэж байна. Үндсэн хуулийг ярья гэж байгаа бол парламентийн тогтолцоо нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу, улс төр, нийгмийн тогтолцоо болж байгаа юу үгүй юу гэдгийг эхлээд ярих ёстой гэдгийг ч нэг хэсэг нь тавьж байна.
Бүр нөгөө талаас Засгийн газарт супер эрх олгох гэсэн энэ өөрчлөлт нь улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх өөрчлөлт биш гэх аж. 1992 онд Үндсэн хуулийг баталсан хүмүүс бол үнэхээр цэвэр ариун сэтгэлээр улс орноо бодож хийсэн. Тийм хүмүүсийн хийсэн зүйлийг өнөөгийн улс төрчид дураараа өөрчлөх ёс зүй байхгүй гэх. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлт цаг үеийн бүтээл байсан, одоо энэ нийгэмд үйлчлэхэд хоцрогдсон гэх хандлага ч байна.
Анзаарч байхад Үндсэн хуулийг өөрчлөх бус дагалдах хуулиар шийдвэрлэх ёстой асуудлыг Үндсэн хуульд суулгаж өгөх гэсэн аар саархан асуудал ч өөрчлөлтийг сунжруулж байгаа нь үнэн. Хамгийн наад захын жишээ гэхэд төсөв хэрхэн хэлэлцэн батлах талаар Үндсэн хуульд суулгаж өгөхөөр нэг хэсэг гишүүд улайрч байгаа нь амьдралаас хэт тасархай зүйл. Тухайлбал, тэд төсөв тодотгох, өр зээл хийх хэм хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх тухай ярьж байна. Гэтэл амьдрал баян, улс орны эдийн засагт ямар ч үе тохиолдож болно. Төсөв тодотгох, өр зээл хийх асуудал олон тулгарна. Ийм үед Үндсэн хуулиа зөрчих хэцүү, байх хэцүү болно. Энэ мэт тулга тойрсон, нийгмийн амьдрал ахуйгаас хэт тасарсан зүйл ярих нь илүүц хэрэг.
Дашрамд дурдахад, зарим түшээд Үндсэн хуулиа өөрчлөх нэрээр дэмий зүйл хийх гэж байна. Өнөөдөр гэхэд хамгийн олон сонгогдсон нь манлайлаад буруу авирлан Үндсэн хууль руугаа гар дүрэх гээд гүйж байна. Үндсэн хуулийг анх баталсан хүмүүс та биднийг бодоход нийгмээсээ шалгарсан хүмүүс, мөнгөнд автаагүй ийм үед хийсэн. Гэтэл бид сайжрууллаа гээд долоо дордуулсан. Энэ дордуулсан заалтыг ч мөнгөний үнэртэй хийсэн. Ерөөсөө өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн энэ дордуулсан долоон зүйлийг хийсэн. Одоо 70 дордуулах гээд улайрч байгааг ойлгох юм алга гэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319