Монголын үйлдвэрлэгчид экспортын судалгаа хийж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 06

 

“Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Монголын үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулж,  экспортлох боломжийг судалж байна.

Тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хятадын талаас ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Монголын талаас ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, УУХҮЯ, МҮХАҮТ ажиллаж байгаа юм. Энэ удаагийн Монгол улсын дүр төрхийг харуулахдаа Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулсан байдлаар зохиомжилсон.

Монгол улсаас томоохон үйлдвэрлэгч  50 гаруй аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан уг үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Тус үзэсгэлэнг зохион байгуулагч талууд “Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү “”Монгол Улсын дүр төрхийн үзэсгэлэн”-г хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн үнэллээ.

2015, 2017 онд “Монгол, Хятадын Экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж давхардсан тоогоор нийт 700 орчим аж ахуйн нэгжийг оролцуулж, 2.28 тэрбум юанийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт, бичгийг байгуулан хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хоёр удаагийн үзэсгэлэнд нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.195) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 33 756 86 5319

1  |  0
Top