Даатгалын зах зээлийн нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.7 хувиар өсөж 354.7 тэрбум төгрөгт хүрээд байна. Даатгалын салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан. Давхар даатгалын нийт хөрөнгийн, салбарын үзүүлэлтэд эзлэх хувь хэмжээ өнгөрсөн оны мөн үед 16.6 хувь байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 20.7 хувь болж өслөө. Салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.
Харин нийт хураамжийн орлого өмнөх оны хоёрдугаар улирлаас 23.7 хувиар өсөж 104 тэрбум төгрөг болов. Даатгалын компаниуд нийт 33.7 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийн зардалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 42.2 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт хураамжийн орлоготой харьцуулахад 32.4 хувь байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 7.3 хувь, нийт хөрөнгийн өгөөж 3.7 хувь байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )