Банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн тоо 2.4 дахин нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 34 хувь буюу 389.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 328.4 тэрбум төгрөгөөр буюу 42.7 хувиар өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрлээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүллээ. 

Зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгдэж 360.3 мянга хүрсэн бол нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс 1.6 дахин нэмэгдэж 2.3 саяд хүрлээ. Зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3.3 хувьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top