Гадаад валютын нөөц 700 сая ам.доллароор нэмэгдэх хүлээлттэй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 700 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгааг Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин дуулгалаа. Өнгөрсөн долоодугаар сард Дэлхийн банкнаас манай бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан. Тэгвэл УИХ-ын намрын чуулганаар соёрхон баталчихвал энэ мөнгө манай улсад дөрөвдүгээр улиралд багтаж орж ирнэ гэж тэрбээр хэллээ.

Энэ онд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орнуудаас  840 сая ам.долларын эх үүсвэр манайд орж ирэх тооцоололтой ч санхүүжилт гацсан байр байдалтай байсан юм. Харин Дэлхийн банк 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсны араас ЖАЙКА-гаас  280 сая ам.доллар орж ирэхээр болжээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас 300 гаруй сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээлттэй байгаа юм байна. Хүлээлт биелэгдэж эдгээр санхүүжилт орж ирвэл манай улсын гадаад валютын албан нөөц 700 сая ам.доллароор өснө гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top