Дэлхийн бодлогын чуулганаар С.Даваасүрэнг улираан сонголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Бүгд Найрамдах Руанда Улсын нийслэл Кигали хотноо хуралдаж байгаа олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН, Alliance for Financial Inclusion, AFI)-ийн Дэлхийн бодлогын форум (ДБФ)-ын хүрээнд тус нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлийн 17 дахь ээлжит хуралдаан энэ сарын 10-ны өдөр боллоо.

Захирлуудын зөвлөл нь нийт есөн гишүүнтэй бөгөөд дэлхийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах стратеги, бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог хангах, гүйцэтгэх удирдлага, зөвлөл хорооны гишүүдийг томилж, батлах, үнэлгээ өгөх болон олон улсын санхүүгийн хүртээмжийн талаарх бүхий л хамтын шийдвэрийг баталгаажуулах чиг үүрэгтэй.

Хуралдааныг Захирлуудын зөвлөлийн дарга, Бангладешийн Төв банкны ерөнхийлөгч Фазле Кабир удирдан явуулж, СХН-ийн үйл ажиллагаа, зардал, санхүүжилтийн тайлан, “Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” ажлын хэсгүүдээс боловсруулсан “Хүртээмжийн тоон өгөгдлийн үндсэн бүрэлдэхүүн”, “Цахим мөнгөний бодлого” зэрэг баримт бичгүүд, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн оффисыг Европ тивд байгуулах болон удирдах зөвлөлийн удирдамж, төсөв, үйл ажиллагаатай холбоотой менежментийн асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэхээр тогтов.

2017 оны Дэлхийн бодлогын чуулганаар СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэнг  Захирлуудын зөвлөлийн гишүүнээр сонгосон нь санхүүгийн хүртээмжийн асуудлаарх аливаа үйл ажиллагаанд Хорооны манлайлах оролцоо, байр суурийг нэмэгдүүлсэн бөгөөд Монгол Улс тус нийгэмлэгт бодлого боловсруулах, удирдах болон бусад бүх түвшинд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаан дахь Монгол Улсын оролцоо, идэвх чармайлт, санаачилгыг харгалзан энэ удаагийн Захирлуудын зөвлөлийн сонгуулиар түүнийг улираан сонголоо.

Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны арванхоёрдугаар сарын 12-нд теле хурал хэлбэрээр хийхээр товлосон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.83) 2019 оны 09 сарын 12

Мongol hun, Mongol ulsiin uneleмjiig urguj bgaad saihan bna. Aмjilt husie!

0  |  0
Хашаа(66.181.164.110) 2019 оны 09 сарын 12

Сайныг сайн гэж харах нүдгүй хүмүүс байх юм. Боловсролтой, ажил хэрэгч ийм хүн хаана ч хэрэгтэй. Мундаг байна, сайн байна. Бахархалтай сайхан юмаа.

1  |  0
Top