Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чармайлт гарган ажиллана гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын гуравдугаар хуралдаан Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Цагаандэл уул-Өлзий боомт, БНХАУ-ын Эрээн боомтын ачаалал, Монгол, Хятадын тээврийн хэрэгслийг хилээр шалган нэвтрүүлэх чадавхыг эрчимжүүлэх зэрэг нийт 22 асуудал хэлэлцсэн байна.

ГЕГ-ын дарга Б.Асралт, БНХАУ-ын ГЕГ-ын дэд сайд, Үндэсний боомтын захиргааны дарга Ху Вэй нар өнөөдөр уулзаж хоёр талын комиссын хуралдааны үр дүнг хэлэлцэж хурлын протоколд гарын үсэг зурав.

Талууд Монгол Хятадын хилийн боомтын хамтарсан шалгалтыг амжилттай зохион байгуулж, боомтод тулгарч буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн нь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд томоохон ахиц авчирсан. Цаашид зарим боомтод Монгол Улсаас гаргаж байгаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллах, боомтын хөгжил, зарим авто замын боомтыг шинээр байгуулах, төмөр замын боомт болон бусад боомтыг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг олон чухал асуудалд талууд нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллахаар болсон гэж  ГЕГ-аас дуулгав. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top