#1 ХУРГАН ДАРГА НАРЫН АРД ХУУРАЙ ҮЛДЭХ ВИЙ!
-Сайд асан Б.Батзориг нарын 13 хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үнэн. Одоогоор нэр усыг нь олон нийтэд мэдээлж болохгүй, нууцалж байна-
АТГ-аас өнгөрсөн оноос эхэлж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Бямбацогт, М.Билэгт, Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа, Ч.Хүрэлбаатар, М.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Б.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Энхболд нараас гадна дэд сайд Ж.Сауле, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хааж, гэм буруугүй гэж үзсэн байдаг. Харин бусад хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.
#2 ХАМАРЫН ХИЙД ОРЧМЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛСАН Ч ШҮҮХЭД ХАНДЖЭЭ
ХАМАРЫН ХИЙДЭД ШУНАСАН НӨХӨД НУТГИЙН МАЛЧИН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЬЕ ГЭЖЭЭ
Хамарын хийдийн орчимд үл таних нөхөд очиж, нутгийн уугуул иргэдээс энд олборлолт хийх нь ашиг тустай, мөнгө төгрөгөөс эхлээд бүхий л зүйл дээр тусалж дэмжихээ илэрхийлсэн тухай эх сурвалж хэлж байсан. Харин нутгийн уугуул иргэдтэй уулзсан нөхөд чухам ямар хэргээр хаанаас яваагаа ч тодорхой дурдаагүй бололтой. Малчдын хэлж байснаар бол “Өнгөрөгч өвөл манай энд кемпээ байгуулах гэж ирсэн компанийн хүмүүс байж магадгүй, тэр компани их олон нэртэй, бид учрыг нь олдоггүй. Цаана нь УИХ-ын гишүүний нөлөө байдаг учраас заавал энд олборлолт хийх гээд байдаг юм болов уу” гэсэн байдаг.
ЛИЦЕНЗ ОЛГОХОД АЖИЛЛАЖ БАЙСАН АМГТХЭГ-ЫН ДАРГА “ЛИЦЕНЗ ОЛГООГҮЙ” ГЭВ
Тус компанийг лиценз авах үед буюу 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар өдгөөгийн УИХ-ын гишүүн Л.Болд ажиллаж байсан учраас сэтгүүлчид түүнээс энэ тухай лавлахад “Би Ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажиллаж байх үедээ Хамарын хийд орчимд газрыг ашиглах лиценз олгоогүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Гэтэл Аймаг орон нутгийн удирдлагуудаас удаа дараа холбогдох газарт, салбар яаманд зөвшөөрөл цуцлуулах хүсэлт өгөхөөр ийнхүү шүүхийн шатанд байгаа гэхээс өөр хариу хэлдэггүй нь цаанаа ямар нэгэн учиртай гэх хардлага төрсөөр байгаа. Үнэхээр тухайн үеийн салбарын удирдлагуудын алдаатай шийдвэр байсан бол одоо цуцлахад болохгүй зүйл алга. Гэтэл удаа дараа Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар салбар яаманд саналаа хүргүүлсэн ч ийнхүү шийдэлд хүрэхгүй, ахин дахин шүүх рүү зарга үүсгэж байгаа нь хачирхалтай.
#3 ЖҮДО: ДАРААГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ЭРЭЛД
Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням нарын бусад дасгалжуулагчид “Токио-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс нэг хүрэл медальтай буюу чамлах амжилт үзүүлсэн хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ тухайгаа тэд өчигдөр /2019.09.12/ МҮОНТВ-ийн Спортын сувгаар мэдээлэл хийж, албан ёсоор мэдэгдэв.
Монголын хувьд топ төрөл болсон жүдогийн шигшээ баг дасгалжуулагчгүй удаан байж болохгүй. Мэргэжлийн хүрээнд ч, үзэгч дэмжигчдийн хүрээнд ч дараагийн дасгалжуулагчдын эрэлд гарч байна.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, С.Ням-Очир, ОУХМ Д.Нямхүү нараас эхлээд шигшээ багт туслах болон ахлах дасгалжуулагчаар ажиллах боломжтой, шигшээ багийг Токиогийн олимпод бэлтгэх дараагийн үеийнхний нэрс хөвөрч байна.
#4 АН-ЫНХАН ЭРХ БАРИГЧ НАМТАЙ ЗӨВШИЛЦӨХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ
АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар өнөөдөр /2019.09.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ард нийтийн санал асуулга явуулах зэрэг асуудалд МАН-тай зөвшилцөх Ажлын хэсэг байгуулж байгаагаа мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар АН-ын цаашид баримтлах байр суурь, чиглэлийн талаар намын удирдах дээд байгууллагын түвшинд ярилцаж Ажлын хэсэг томилсон. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь иргэдийн эрх ашиг, үнэт зүйлийг хамгаалах хүрээнд ажиллах, Үндсэн хуулийн төслийн эхэд дүгнэлт гаргаж, ард нийтийн санал асуулгыг ямар эх хувиар явуулах гэдэгт тодорхой шийдэл гаргах юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална. Дэд даргаар хуульч Х.Тэмүүжин ажиллахаар болсон. Хэрэв МАН-тай зөвшилцөж чадахгүй бол ийм улс төрийн бохир жүжигт АН-ынхан оролцож чадахгүй" хэмээн ярилаа.
#5 БРАЗИЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШАРХДУУЛСАН ХУТГЫГ МУЗЕЙД ТАВИНА
2018 онд Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн биед халдах үед ашигласан хутгийг цагдаагийн музейн үзмэр болгоно гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ.
Бразилын Минас-Жерайс мужийн шүүх холбооны цагдаагийн нэхэмжлэлийг хэлэлцэн, хүйтэн мэсийг Бразилын нийслэл Бразилиа хотын Үндэсний цагдаагийн академийн музейд шилжүүлэх тухай тогтоол гаргасан байна.
Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө Минас Жерайс мужийн Жуиз ди Фору хотноо сонгуулийн сурталчилгаа хийх үеэр нь биед нь халдаж, шархдуулж байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319