Инфляци жилийн өмнөхөөс 8.9 хувиар өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Инфляц буюу Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар  өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин өмнөх оны эцсээс 5.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 32.8 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.4 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Тэгвэл өмнөх сараас 0.3 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувь, зочид буудал, зоогийн газрын бүлгийн үнэ 2.1 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид тодотголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top