Чанаргүй зээл  өмнөх сараас 19.8  тэрбум төгрөгөөр буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 18.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 23 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр өссөн  үзүүлэлттэй байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 982.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 103.8 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 36.1  тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж, өмнөх сараас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 1 пунктээр буурав.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны долоодугаар сарын эцэст 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өсжээ.

Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 37.2 хувийг ипотекийн зээл, 27.4 хувийг цалингийн зээл, 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 10.1 хувийг хэрэглээний зээл, 6.7 хувийг тэтгэврийн зээл, 5.5 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл  наймдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.8  тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 545.6 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.9 пунктээр өслөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top