Монгол Улс дэлхийн 143 улстай худалдаа хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

Монгол Улс  оны эхний найман сард дэлхийн 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.4 тэрбум америк доллар, импорт 4.1 тэрбум америк долларт хүрлээ. Харин наймдугаар сард экспорт 815.6 сая америк долларт, импорт 584.0 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 183.1 сая америк доллароор өсөж, импорт 29.4 сая америк доллароор буурав.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 715.8 сая америк доллароор, импорт 289.2 (7.6%) сая америк доллароор тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл  оны эхний найман сард 869.2 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2019 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 426.6 сая америк доллароор нэмэгдэж, 1.3 тэрбум америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны наймдугаар сард 231.6 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 212.5 сая америк доллароор өслөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
elbegee(93.24.29.144) 2019 оны 09 сарын 13

tegeed mongolchuud bayan saixan amidarch bainauu

0  |  0
Top