Санхүүгийн зохицуулах хороо, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хүртээмжтэй даатгалын асуудлаарх Азийн орнуудын мэдлэг туршлага солилцох сүлжээтэй хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” сэдэвт уулзалт өчигдөр /2019.09.17/ эхэлсэн.
Зөвлөлдөх уулзалт нь уур амьсгал, гамшгийн эрсдэлийн даатгал (CRI)-ын эрх зүйн орчин ба зохицуулалт, түүний бизнес загвар, технологид суурилсан даатгалын салбар, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд явагдаж байна. Мөн энэ үеэр "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" хөтөлбөрийн хуралдаан болж буй бөгөөд, хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн удирдаж явуулж байна.
Өнөөдөр 11.00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооноос уг олон улсын хурлын үр дүн, тулгарч буй асуудлыг танилцуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )