ИНФОГРАФИК: 13.1 мянган иргэн ажилд зуучлуулан оржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний найман сард ажилгүй 51.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.1 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.

Харин 42.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.1 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.3 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 451 хүнээр өссөн байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top