Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттайгаар бууруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2019.09.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайлбал, тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулахаар болсон байна. Тодруулбал, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгалаа.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй гэх судалгаа гарчээ. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авсан байна. Түүнчлэн 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hacan(202.9.45.191) 2019 оны 09 сарын 23

0  |  0
Зочин(66.181.161.61) 2019 оны 09 сарын 21

Тэтгэвэрийн зээлийг байхгүй болгох хэрэгтэй. Манайх шиг орлого муутай орон. Сар бүр тэтгэвэрээ авах нь зохилтой. Зарим иргэд бөөн өр тавиад үлдэжбайгаадаа хохирол авчирсан түүх олныг сонслоо гэлээ ч тэтгэвэр тэтгэвэр биш өр болж байна шүү дээ

0  |  0
зочин(66.181.185.117) 2019 оны 09 сарын 19

Еерсдийн хуримтлуулсан менгийг 18 хувьтай зээлж авах нь шудрага бх зарчимд хэр нийцэх вэ ?Еренхий сайдаа ! Тэтгэврийн хуримтлалыг нь хуртэл Луйварчид нь дээрэмдээд бгаа бусуу?!

1  |  0
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  2
Top